Норвегт цар тахлын гурав дахь давлагаа дэгдлээ гэжээ

2021-03-17
1 min read

Польш, Унгер, Чех зэрэ европын орнуудад цар тахлын гурав дахь давлагаа эрчимтэй тархаж байна. Тэгвэл Норвегт цар тахлын гурав дахь давлагаа дэгдлээ хэмээн тус улсын Эрүүл мэндийн сайд Бент Хёйе мэдэгджээ. Тэрбээр, “Манай улсад коронавирусээр халдварласан тохиолдлын тоо дахин дээд үзүүлэлтэд хүрч, цар тахлын гурав дахь давлагаа дэгдсэн учир хязгаарлалтын арга хэмжээ авч магадгүй байна” хэмээн мэдэгдсэн байна.

Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 1156 тохиолдол бүртгэгдсэнээс нийслэл Ослод 495 тохиолдол шинээр илэрсэн байна.

Норвегийн “NRK” телевизийн мэдээлснээр, цар тахал дэгдэж эхэлснээс хойш тус улсад анх удаа өдөрт илэрсэн тохиолдлын тоо мянга давжээ.

“Коронавирусний бусдаасаа илүү халдварлах чадвартай хувилбар халдварын тохиолдол огцом өсөхөд нөлөөлсөн гэж бид үзэж байна. Иймд илүү хатуу арга хэмжээ авах шаардлагатай. Нөхцөл байдал дээрдэхгүй бол орон даяар арга хэмжээ авна” хэмээн Эрүүл мэндийн сайд ярьсан байна.

Орчуулах »
error: Content is protected !!