Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний бүлэг энэ сарын 5-16-ны өдөрт бүртгэгдсэн “Ковид-19” халдварын 947 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолж байгаа юм. Тэдний тусгай аргачлалаар тооцоолж гаргасан судалгаагаар зарим газарт голомт үүсэж, халдварын тархалт ихсэх хандлагатай байгаа аж.
Сүүлийн 14 хоногт илэрсэн халдварын тохиолдлын мэдээлэлд тулгуурласан судалгаагаар төвийн зургаан дүүргийн зарим хороонд төв голомт үүсэж, халдвар тархах эрсдэлтэй болжээ. Тодруулбал,
- Чингэлтэй -6, 13, 14
- Сүхбаатар -6, 9, 10, 11, 15
- Баянзүрх -8, 14, 16, 18, 25, 26, 28
- Хан-Уул -15, 16, 21
- Баянгол -4, 5, 6, 25
- Сонгинохайрхан -5, 6, 18, 35 дугаар хорооны нутагт дэвсгэрт халдварын голомт үүсэж, халдвар тархах өндөр магадлалтай байна. Иймд дээрх хорооны иргэд халдвар хамгаалын дэглэмээ чанд сахин, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС