Тусгаарлалтад байсан иргэн өндрөөс унаж амиа алджээ

2021-03-17
1 min read

Корпрейт зочид буудалд тусгаарлагдаж байсан иргэн өчигдөр /2021.03.16/ 23.00 цагийн орчимд цонхоор унаж амиа алдсан хэрэг гарчээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэлэхдээ, “Амь хохирогч нь Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор энэ сарын 12-нд ирсэн 39 настай Т гэж хүн байсан. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна. Хэргийн газрын үзлэгээр цонхоор хөнжил унжуулсан байсан. Магадгүй гадагш гарах оролдлого хийсэн байж болзошгүй. Гэвч шууд ингэж ойлгож болохгүй. Шалгалтын ажиллагаа эцэслэж байж шийдвэр гарна” гэлээ.

Орчуулах »