Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт коронавируст халдвар голомтлон тархах эрсдэл үүссэн тул өнөөдрөөс (2021.03.17) эхлэн гуравдугаар сарын 21-ний өдрийн 23:00 цаг хүртэл 5 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоогоод байгаа.
Энэ хугацаанд тухайн хорооны авто замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах тул иргэд та бүхэн бусад авто замыг сонгож, хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.
Хөл хорио тогтоосон Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарагдах хэсгүүд