Дэд сайд нарын ажлын хэсэг өнөөдрөөс аймаг, орон нутагт ажиллана

2021-03-17
1 min read

Улсын онцгой комиссоос гарсан бодлого шийдвэр дунд, доод шатанд ажлын уялдаа холбоогүйн улмаас хэрэгжилт тааруу байгаатай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржаваар ахлуулсан Дэд сайд нарын ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зөрчил дутагдлыг арилгасан байдал, Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажилласан талаарх ажлын гүйцэтгэлийг Шадар сайд, Улсын онцгой комиссын даргад тайлагналаа.

Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Дэд сайд нарын ажлын хэсэг өнөөдрөөс аймаг, орон нутагт хуваарилагдан, ковидын тархалтыг хумих, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрэгжүүлэн, гүйцэтгэлийг хангаж ажиллана.

8865643f92b2e6998bbee2001534c854_x3 УОК: Дэд сайд нарын ажлын хэсэг өнөөдрөөс аймаг, орон нутагт ажиллана

Шадар сайдын хэвлэлийн алба

Орчуулах »
error: Content is protected !!