Европын орнууд Оксфорд-АстраЗенека Ковид-19 вакцины аюулгүй байдлын талаар нэмэлт тодруулга авахыг хүсч байна хэмээн BBC мэдээллээ.
Европын Эмийн Агентлаг (EMA)-аас AstraZeneca эмийн ашиг тусын талаар “баттай итгэлтэй” байна хэмээн өчигдөр /2021.03.16/ мэдээлсэн юм. Тус мэдээлэлд, Зарим улс орнуудын онцолсон цусны өтгөрөлт нь нийт хүн амын дунд харьцангуй түгээмэл байгааг тэмдэглээд “Вакцинжуулалт эдгээр нөхцөл байдлыг үүсгэсэн гэсэн шинж тэмдэг алга байна” гэдгийг онцолжээ.
Европын Эмийн Агентлаг (EMA) Оксфорд-АстраЗенека Ковид-19 вакцины талаарх мөрдөн байцаалтын үр дүнг маргааш /2021.03.18/ танилцуулах юм.