Ирэх сард 12 удаагийн нислэгээр 2000 орчим иргэнээ татан авна

2021-03-17
1 min read

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх дөрөвдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 2000 орчим иргэнээ татан авахаар төлөвлөөд байна. Үүнд:

04 дүгээр сарын 01-нд Сөүл-Улаанбаатар

04 дүгээр сарын 05-нд Токио-Улаанбаатар

04 дүгээр сарын 06-нд Сөүл-Улаанбаатар

04 дүгээр сарын 10-нд Истанбул-Улаанбаатар

04 дүгээр сарын 13-нд Токио-Улаанбаатар

04 дүгээр сарын 14-нд Сөүл-Улаанбаатар /Солонгосын талаас/

04 дүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатар

04 дүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар

04 дүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатар /транзит/

04 дүгээр сарын 26-нд Сөүл-Улаанбаатар /Солонгосын талаас/

04 дүгээр сарын 27-нд Сөүл-Улаанбаатар

04 дүгээр сарын 29-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!