ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар Монгол Улсын анхны сансрын нисгэгч, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, “Монгол-Оросын найрамдал” нийгэмлэгийн ерөнхийлөгч, бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчааг төрийн дээд одонгоор шагнахаар болсон байна.
Түүнийг ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө ийнхүү ОХУ-ын төрийн дээд шагнал болох Александр Невскийн одонгоор шагнаж байгаа аж.
Энэхүү Гэгээн Александр Невскийн одонг анх 1725 оноос I Екатерина Хатан хааны зарлигаар онцгой гавьяа байгуулсан цэргийн алба хаагч болон иргэдэд олгож эхэлсэн түүхтэй.