Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.15/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт нийт 11183 хүнд шинжилгээ хийснээс 127 хүний сорьцоос коронавирусний халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 126 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол Улаанбаатар хотоос Архангай аймагт очсон иргэээс халдвар илэрлээ. Нийслэлд бүртгэгдсэн 126 тохиолдлын дөрвийнх нь эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Бусад нь өмнө батлагдсан халдварын тохиолдлын ойрын хавьтал байна. Сүүлийн 24 цагт 52 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа хэмээн ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.
Ингэснээр нийслэлд бүртгэгдсэн халдвар 3329, дотоодын нийт халдвар 3678, зөөвөрлөгдөн ирсэн халдвар 424, нийт батлагдсан тохиолдлын тоо 4210 болж байгаа юм.