Нутаг буцах гадаадын иргэдийн анхааралд!

2021-03-15
1 min read

Монгол Улсад түр ирэгч болон удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэн нутаг буцахад бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу!

• Олон улсын авто замын Алтанбулаг боомтоор нутаг буцах ОХУ-ын иргэд нь паспорт, виз бүрэн тохиолдолд шууд хил гарах боломжтой. Энэ тохиолдолд Улсын онцгой комиссоос зөвшөөрөл авахыг шаардахгүй. Агаарын замын Буянт-Ухаа боомтоор хил нэвтрэх ОХУ-ын иргэд нь агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч компаниудад хандан нислэгийн талаарх мэдээллээ авна уу.

• БНХАУ-ын иргэд нь Монгол Улсад суугаа өөрийн орны Элчин Сайдын яаманд нутаг буцах хүсэлтээ бүртгүүлж, дараагийн шатны мэдээллээ тодруулах боломжтой.

• Бусад улсын иргэдийн хувьд нислэгийн тийзээ захиалж, иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч уг компаниас холбогдох хариуг хүлээнэ.

Жич: Хилээр гарах гадаадын иргэн нь зохих ангиллын хүчин төгөлдөр визтэй, эсвэл “хасалт” хийлгэсэн байх шаардлагатайг анхаарна уу. Уригч байгууллагын албан бичигтэй, баримт бичиг бүрэн тохиолдолд хилийн боомт дахь ГИХГ-ын нэгж дээр “гарах-орох” виз олгох, “хасалт” хийнэ.

poster-3-mgl.png
Орчуулах »
error: Content is protected !!