Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.15/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт нийт 9410 хүнд шинжилгээ хийснээс 122 хүний сорьцоос коронавирусний халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 118 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол Завхан аймгийн Шилүүстэй суманд хоёр, Төв аймгийн Зуун мод суманд нэг, Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэнээс тус тус халдвар илэрлээ хэмээн ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ.
Ингэснээр нийслэлд бүртгэгдсэн халдвар 3203, дотоодын нийт халдвар 3551, зөөвөрлөгдөн ирсэн халдвар 424, нийт батлагдсан тохиолдлын тоо 4083 болж байгаа юм.