Сэлэнгэ аймагт үүссэн шинэ голомтын нэгдүгээр хавьтагч болох Дарханы Оргил худалдааны төвөөр үйлчлүүлсэн хүүхдүүд, үйлчилгээний ажилчид, эцэг эх, хүсэлт гаргасан нийт 139 иргэний PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарсан байна.
Тодруулбал, коронавирусийн халдвартай нь батлагдаад буй ээж хүү хоёр Сэлэнгээс Дарханд очиж Дарханы Оргил худалдааны төв, Гандангаар үйлчлүүлсэн юм.
Харин өнгөрсөн шөнө ОБГ, ЦГ, ЭМГ хамтран таксины жолооч, худалдааны төвийн худалдагч 28 хүнийг олж тогтоох, шинжилгээ авах ажлыг зохион байгуулж ажиллажээ. Хариу удахгүй гарна. Түүнчлэн Онцгой Комисст ажиллаж байгаа ажилтан албан хаагч, сэтгүүлч 42 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийж хариу СӨРӨГ гарсан.