Тээврийн жолоочид үйлчилсэн таксины жолоочийг олжээ

Сэлэнгэ аймагт үүссэн шинэ голомтын 1-р хавьтагч болох Дарханы Оргил худалдааны төвд үйлчлүүлсэн хүүхдүүд, үйлчилгээний ажилчид, эцэг эх, хүсэлт гаргасан нийт 139 иргэний PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ.

Түүнчлэн өнгөрсөн шөнө Онцгой байдлын алба, Цагдаагийн байгууллага, Эрүүл мэндийн газар хамтран таксины жолооч, худалдааны төвийн худалдагч 28 хүнийг олж тогтоох, шинжилгээ авах ажлыг зохион байгуулж ажилласан байна. Тэдний хариу удахгүй гарах аж.

Үүнтэй зэрэгцэн Онцгой Комисст ажиллаж байгаа ажилтан албан хаагч, сэтгүүлч гэхчлэн 42 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийсний хариу СӨРӨГ гарсан.

Орчуулах »
error: Content is protected !!