БНСУ “AstraZeneca”-ийн вакциныг 65-аас дээш насныханд тарихыг зөвшөөрлөө

2021-03-11
1 min read

БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс өнөөдөр “AstraZeneca”-гийн вакциныг 65-аас дээш насны хүмүүст тарихыг зөвшөөрлөө хэмээн мэдэгдлээ.

“AstraZeneca”-гийн вакцин нь өндөр настай хүмүүст үзүүлэх үр дүнгийн талаар мэдээлэл дутмаг байгааг харгалзан тус улсын эрх баригчид 65-аас доош насны иргэддээ тарьж байсан юм.

Тэгвэл Их Британийн эрүүл мэндийн байгууллагууд “AstraZeneca”-гийн вакцин 80-аас дээш насны хүмүүсийг “COVID-19” халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс 80 гаруй хувиар сэргийлж байгааг тогтоосны дараа энэхүү шийдвэрээ өөрчилжээ.

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд лхагва гаргийн байдлаар 500 635 хүн “AstraZeneca”, “Pfizer-BioNTech”-ийн вакцин хийлгэсэн байна.

Орчуулах »
error: Content is protected !!