Томас Бахыг ОУОХ-ны тэргүүнээр улиран сонголоо

2021-03-11
1 min read

Олон улсын олимпын хороо /ОУОХ/ тэргүүнээ сонгожээ. Лхагва гарагт эхэлсэн ОУОХ-ны цахим чуулганы үеэр явуулсан санал хураалтаар олонхын саналаар одоогийн тэргүүн Томас Бахыг улиран сонгосон байна. Ийнхүү тэрбээр ОУОХ-ны тэргүүний албыг 2024 он хүртэл үргэлжлүүлэн хашихаар болов.

Чуулганы нээлтийн үеэр Т.Бах, Токио Олимпын наадмыг зохион байгуулах хамгийн бэлтгэл сайтай хот хэвээр байгааг дурдаад, Олимпын нээлтийн ёслол долоодугаар сарын 23-нд болно гэдэгт эргэлзэх шалтгаан энэ цаг мөчид алга байна гэж мэдэгджээ. 


Мөн Олимп болох эсэхэд бус хэрхэн явуулах тухайд гол анхаарлаа хандуулах хэрэгтэйг ОУОХ-ны тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.

Орчуулах »
error: Content is protected !!