Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.11/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт нийт 21585 хүнд шинжилгээ хийснээс 80 хүний сорьцоос коронавирусний халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 79 нь Улаанбаатар хотод, 1 нь Төв аймагт тус тус бүртгэгджээ. Ингэснээр Улаанбаатар хотод 2687 тохиолдол бүртгэгдсэн байна.
Коронавирусний эмчилгээ хийлгэж байсан 76 настай эмэгтэй 20 дахь хоног дээрээ уушгиний тархмал хатгаа болон хүндэрч нас барлаа. Ингэснээр Монгол Улсад коронавирусээр нас барсан дөрөв дэхь тохиолдол болж байна хэмээн ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн хэллээ.