Нийслэлийн найман дүүргийн байнгын болон түр 46 цэгт 94 баг ажиллаж, 14.00 цагийн байдлаар нийт 8,434 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна.
Хуваарийн дагуу өнөөдөр Улаанбаатар цахилгаан түгээх, Тохижилт үйлчилгээний компани, Цэвэрлэх байгууламж, Хил хамгаалах, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид хамрагдаж байгаа юм. Маргаашнаас худалдаа, үйлчилгээ, боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчдыг дархлаажуулна.
Вакцины эхний тунг хийлгэсний дараа 62, хоёр дахь тунгийн дараа 94 хувийн дархлаа тогтдог учир иргэд заавал хоёр тун тариулах ёстой. Одоогоор иргэдэд сөрөг нөлөө илэрсэн тохиолдол гараагүй. Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүйг эмч, мэргэжилтнүүд сануулж байна гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.