Франц улс сансарт анхны цэргийн сургуулалтаа хийж байна

2021-03-10
1 min read

Францын цэргийнхэн хиймэл дагуул болон бусад батлан хамгаалах хэрэгслээ халдлагаас хамгаалах чадвараа үнэлэх зорилгоор Зэвсэгт хүчнийхээ түүхэнд анх удаа сансарт сургуулилалт хийж эхэллээ хэмээн тус улсын хэвлэлүүд мэдээллээ. Тус улсад сансрын хүчний командлал 2019 онд байгуулагдсан юм.

Энэхүү сансарын цэргийн сургуулийг 1965 онд хөөргөсөн Францын анхны хиймэл дагуулын нэрээр “AsterX” гэж нэрлэсэн байна. Сургуулилалтын үеэр цэргүүд аюул учруулж болзошгүй сансрын биет, мөн өөрийн хиймэл дагуулд учрах аюулыг хянах бөгөөд АНУ-ын Сансрын хүчин, Германы сансрын агентлаг хамтран оролцож байгаа хэмээн тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Орчуулах »
error: Content is protected !!