Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.09/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн болон бусад салбар лабораториудад 6465 хүнд PCR шинжилгээ хийхэд 36 хүний сорьцоос коронавирусний халдвар илэрсэн байна. Батлагдсан 36 тохиолдлын 33 нь Улаанбаатар, 3 нь Төв аймагт бүртгэгдлээ.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 3372, дотоодын нийт халдвар 284, нийслэлд бүртгэгдсэн халдварын тоо 2512 боллоо. Сүүлийн 24 цагт 177 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт 2765 хүн эмчлэгдэж, эдгэрэлт 82 хувьтай байна.