“УДЭТ”-т коронавирус илрүүлэх PCR шинжилгээ хийж байна

2021-03-09
1 min read

Улсын драмын эрдмийн театрын 54 ажилтнаас коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотой энэ сарын 4, 5, 6-ны өдрүүдэд “Анна Каренина” жүжиг үзсэн хүмүүсийг PCR шинжилгээ өгөхийг ЭМЯ-аас анхааруулсан.

Тэгвэл дээрх тоглолтыг үзсэн хүмүүсээс өнөөдөр болон маргааш /2021.03.9-10-ны өдрүүдэд/ 09.00-17.00 цагийн хооронд Улсын драмын эрдмийн театрт ирж PCR шинжилгээнд сайн дураараа хамрагдах боломжтой юм.

Орчуулах »
error: Content is protected !!