“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” буюу өнгөрөгч 24 цагийн хугацаанд Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1716 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн 1536, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 167, гэмт хэргийн шинжтэй 43 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” эрүүлжүүлэх байранд 253 хүн хоносон бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 108 тохиолдол бүртгэгджээ.