Т.Чимгээг эрүүдэн шүүсэн байж болзошгүй бичлэгийг нууцаас гаргана

2021-03-08
1 min read

“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй Т.Чимгээг эрүүдэн шүүж, хүний эрх зөрчсөн гэх дүгнэлтийг сонссон байна. Улмаар Т.Чимгээг зөвшөөрсөн тохиолдолд эрүүдэн шүүсэн байж болзошгүй дүрс бичлэгийг лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар нууцаас гаргаж олон нийтэд ил болгоно хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!