Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна

2021-03-08
1 min read

Бидний нэрлэж заншсанаар Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна.

Энэ өдрийг тэмдэглэх санаачилгыг 1910 онд Данийн нийслэл  Копенгаген хотод болсон олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үеэр Германы эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Клара Зеткин гэх эмэгтэй санаачилжээ. Ингээд хамгийн анх 1911 онд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Австри, Дани, Герман болон Швейцар улсуудад тэмдэглэсэн байна.

Хожим 1977 онд НҮБ-ийн Ерөнхий ассемблейгээс тус өдрийг Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэж байх тогтоолыг зарлан тунхаглажээ.

Харин БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчид 1955 оны зургадугаар сарын 8-ны өдөр Баяр ёслолын болон тэмдэглэлт өдрийн тухай 137 дугаар зарлиг гаргажээ. Ингэж Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг анх тэмдэглэснээс хойш 66 дахь жилтэйгээ золгож байна.

Орчуулах »
error: Content is protected !!