Нийслэлийн Онцгой комисс үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас урлагийн тоглолт, үзвэр үйлчилгээг түр зогсоох саналыг Улсын онцгой комисст хүргүүлж байгаа талаар НОК-ын дарга Д.Сумъяабазар мэдээлэлсэн. Мөн тэрбээр, “Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоохгүй” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн билээ.
Энэ асуудлыг Засгийн газар хэлэлцэж эцэслэх бөгөөд өнөөдөр /2021.03.08/ 09:00 цагт ээлжит бусаар хуралдах тов гараад байгаа юм.