Улсын онцгой комиссын Шуурхай штабаас үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр/2021.03.07/ мэдэгдэл хийлээ.
Улсын драмын эрдмийн театраас үдээш хойш 54 тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс гуравдугаар сарын 4, 5, 6-ны өдрүүдэд “Анна Каренина” жүжиг үзсэн хүмүүс гуравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд улсын драмын эрдмийн театрт ирж PCR шинжилгээнд сайн дураарай хамрагдаарай. Жүжиг үзсэн хүмүүс хөдөө гадаа явалгүй гэртээ байж биеэ чагнаарай. Гуравдугаар сарын 4, 5, 6-нд үзсэн хүмүүсийн нууцын үеийн хугацаа гуравдугаар сарын 9, 10-нд илрэх учир ирээрэй. Эдгээр өдрүүдэд 900 гаруй хүн жүжиг үзсэн. Одоогоор тус театрт ажилладаг, жүжиг үзсэн 54 хүний шинжилгээний хариу эерэг гараад байна хэмээн ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэллээ.