Халдвартай иргэн хулгайн замаар Төв аймаг оржээ

Төв аймгийн Зуунмод суманд коронавирусийн батлагдсан дөрвөн тохиолдол илэрсэн тул сумаас орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар бүрэн зогсоолоо хэмээн аймгийн онцгой комиссоос мэдээлсэн. 

Тодруулбал, 2 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос иргэн З гэгч Төв аймгийн Зуунмод суманд буяны ажил явдалд оролцохоор очихдоо PCR шинжилгээ өгөлгүй хулгайн замаар очоод буцжээ.

Харин Улаанбаатар хотод эргэн ирэхдээ шинжилгээ өгсөн нь гуравдугаар сарын 1-ний өдөр ЭЕРЭГ гэсэн хариу гарч, халдвар тээсэн нь батлагдсан байна.

Иймд Аймгийн Эрүүл мэндийн газрын тандалт судалгааны баг Төв аймгийн хэмжээнд ойрын хавьтлын нийт 62 хүнээс PCR шинжилгээ авахад 58 хүний шинжилгээний хариу сөрөг, харин 4 хүний шинжилгээний хариу эерэг гарлаа.

Ингэснээр Зуунмод суманд коронавирусын халдвартай 4 тохиолдол батлагдаж, аймгаас орох гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоосон байна.

No description available.
No description available.
Орчуулах »
error: Content is protected !!