Монгол Улсын хэмжээнд өнөөдөр Covid-19-ийн халдвар авсан 92 хүн эмчлүүлж байгаагаас 78 хүний биеийн байдал хөнгөн, 12 хүн хүндэвтэр, хоёр хүн хүнд байна хэмээн Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ. Мөн тэрбээр, Хүнсний хомсдол үүсгэхгүй байх үүднээс ХХААХҮЯ дээр хүнсний хангамжийн шуурхай штаб байгуулж, хүнсний нөөц бүрдүүлэх, тасалдуулахгүй байх арга хэмжээ авч байна.
Нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангахад зориулж өчигдөр 407 тонн мах Улаанбаатар хот руу нэвтрүүллээ. Махны нөөцийг энгийн үеэс хоёр дахин нэмэгдүүлсэн. Эмзэг бүлгийн иргэд, дотуур байрны хүүхэд, оюутан сурагчдыг хоол хүнсээр хангах ажлыг хийнэ.
Нийслэлийн хэмжээнд орон гэргүй 1300 гаруй иргэн бий, хүнсний талон авдаг иргэдэд мөнгийг шаардлагатай хүнсээ авах мөнгийг нь шилжүүлнэ.
Сэлэнгэ, Дархан-Уул аймагт халдвартай иргэний ойрын болон дам хавьтлуудыг тогтоосон, шинжилгээ тандалт хийж байна. Хөл хорионы хатуу дэглэмийг дахиад ч сунгаж магадгүй гэлээ.