Канад Улс “Johnson & Johnson” вакциныг захиалжээ

2021-03-06
1 min read

Канадын Засгийн газар “Johnson & Johnson” компанийн бүтээсэн коронавирусний вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн тухай тус улсын Эрүүл мэндийн газрын шинжлэх ухааны зөвлөх Суприя Шарма мэдэгдсэн байна. Тэрбээр, “Эрүүл мэндийн газар коронавирусний бүх вакцины нэгэн адил “Jansen” вакцины аюулгүй байдал, үр нөлөө, чанарын талаар нарийн судалгаа хийсний дараа хэрэглэхийг зөвшөөрсөн” гэжээ.

Түүний хэлснээр Засгийн газар уг вакциныг 18-аас дээш насны хүмүүст тарихыг зөвшөөрсөн бөгөөд одоогоор 10 сая тун вакцин захиалсан байна.

Орчуулах »
error: Content is protected !!