Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар шуурхай ажиллаж байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Улаанбаатар хотын 6 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 34 зах худалдааны төв, 50 орчим эмийн сан, өндөгний 2 үйлдвэрт бараа бүтээгдэхүүний үнэ, нөөцийн байдалд хяналт шалгалт хийжээ.

Түүнчлэн Эрдэнэт хотын Таван Эрдэнэ захаас ажлаа эхэлсэн бөгөөд хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг зогсооход анхааран газар дээр нь зөрчлийг арилгуулсан байна.

Улмаар нийслэлд хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан өнөөдөр үүссэн бодит нөхцөл байдлын мэдээллийг Улсын болон Нийслэлийн Онцгой комисст хүргүүллээ.

Орчуулах »
error: Content is protected !!