АНУ Оросын өндөр албан тушаалтнуудад хориг тавьжээ

2021-03-03
1 min read

Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг хордуулсан, ял ногдуулсан асуудалтай холбоотойгоор АНУ-ын эрх баригчид Оросын хэд хэдэн албан тушаалтнуудад хориг тавьжээ хэмээн BBC мэдээллээ. Энэхүү хоригт Оросын Батлан хамгаалах, шүүхийн томоохон албан тушаалтнууд багтсан байна.

Түүнчлэн Их Британийн эрх баригчид Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипал, түүний охин Юлия нарын амь насанд халдахыг завдсан гэж буруутгасан Анатолий Чепига (Руслан Боширов), Александр Мишкин (Александр Петров) нарыг Төрийн департаментын хар жагсаалтад оруулжээ. 

АНУ-ын хувьд дээрх хоригуудыг нэг жилийн дараа тодорхой нөхцлийг биелүүлсэн тохиолдолд цуцлах боломжтой гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

Орчуулах »
error: Content is protected !!