УОК: Байдал хүндрэхгүй байвал тавдугаар сарын 01-нээс хил нээнэ

2021-03-03
1 min read

Улсын Онцгой комиссоос өнөөдөр /2021.03.03/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан ирэх тавдугаар сарын 01-нээс хилээ нээх шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан талаар мэдээллээ. 

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар ойрын хугацаанд бэлтгэл байдлаа хангаж, дотооддоо халдварын нөхцөл байдал хүндрэхгүй байвал тавдугаар сарын 01-нээс хил нээх шийдвэрийг гаргалаа. Гэхдээ энэ бол эцсийн шийд биш. Хил нээх нь зөвхөн манай улсаас анхаарах зүйл биш. Хаана, хаанаа анхаарах ёстой бэлтгэл ажлыг хангаж байна” гэв.

Мөн тэрбээр “Ойрын өдрүүдэд дархлаажуулалтыг эрчимжүүлж, вакцин татан авалтаа нэмэгдүүлэх, цаг хугацааг түргэвчлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Гэхдээ биднээс шалтгаалахгүй, вакцины ханган нийлүүлэлтээс шалтгаалж багагүй асуудал үүсч, шийдвэрлэхээр анхаарч, эрчимтэй арга хэмжээ авч ажиллаж байгаа. Голомтод ажиллаж байгаа албан хаагчдыг бүрэн вакцинжуулалтаа хийсний дараа дархлаажуулалтыг өргөн хүрээнд хийгээд явах боломжтой.

Өдөрт 25-30 мянган иргэдийг вакцинд хамрагдуулах бүрэн боломж бий. Гуравдугаар сарын дундаас хойш бүх чиглэлээр эрчимтэй явна. Бид хоёрдугаар улиралдаа багтааж 18-аас дээш насны хүн амын 60 хувийг вакцинжуулна” гэлээ.

Орчуулах »
error: Content is protected !!