ДЭМБ: Вакцинжуулалтын гэрчилгээг нэвтрүүлнэ

2021-03-02
1 min read

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ коронавирусний вакцинжуулалтын гэрчилгээтэй холбоотой зөвлөмжөө ойрын хугацаанд танилцуулах төлөвтэй байна хэмээн ДЭМБ-ын Онц байдал, эрүүл мэндийн салбарын хөтөлбөр хариуцсан захирал Майкл Райан мэдээлжээ. 

Тэрбээр, “Одоогийн байдлаар янз бүрийн хувилбаруудыг судалж байна. Вакцин хийлгэсэн эсэхийг шалгах боломжтой блокчейн гэх зэрэг механизмуудын талаарх зөвлөмжөө ДЭМБ ойрын өдрүүдэд эсвэл ойрын долоо хоногт өгч магадгүй. Мөн Улс орон бүр өөрийн шийдвэрийг гаргаж, нийгмийн эрүүл мэндийн бодлогоо хэрэгжүүлдэг боловч вакцинжуулалтад бүх нийтээр хамрагдах боломж байхгүй тохиолдолд вакцинжуулалтын гэрчилгээг нэвтрүүлэхэд ёс зүй, хүний ​​эрхийг хөндсөн ноцтой асуудал үүсэж болзошгүйг анхаарах хэрэгтэй” гэжээ.

Орчуулах »
error: Content is protected !!