Засгийн газраас 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд фитнессээр хичээллэх хоёр сарын мөнгийг Засгийн газраас дааж, 500 тэрбумыг зарцуулахаар болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг дээрх мэдээлэлд тайлбар хийсэн байна.
Тэрбээр, “Эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөг зарцуулна гэсэн мэдээлэл худлаа. Харин хөтөлбөрийн хүрээнд залуусыг ажлын байранд бэлтгэхэд 500 тэрбумыг зарцуулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байгаа” гэжээ.