Дотоодын халдвар 3000, Улаанбаатар хотын халдвар 2155 хүрлээ

2021-03-02
1 min read

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаарх /2021.03.02-ны 11:00 цаг/ ээлжит мэдээллээ хийлээ. 

Монгол Улсад өнөөдрийн 09:00 цагийн байдлаар 13108 хүнд коронавируст халдварын PCR шинжилгээ хийхэд 48 тохиолдол илэрлээ. Ингээд дотоодын нийт халдвар авсан хүний тоо 3000, Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 2155 хүрлээ хэмээн ХӨСҮТ-ийн Хавдварт өвчин судлалын тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа хэллээ.

Нийт бүртгэгдсэн 48 тохиолдлын 43 нь хяналт тусгаарлалтад байсан хүмүүс, хоёр нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд халдвар илэрсэн хүмүүсийн ойрын хавьтал бол гурван хүний халдварын эх голомтыг тодорхойлох ажил явагдаж байна. Голомтын төрлийн хувьд хүн олноор цугласан үйлдвэр, үйлчилээний газрууд, зах худалдааны төвүүдэд бүртгэгдэж байгаа тул иргэд халдвар хамгаалалын дэглэмээ сайн барихыг анхааруулж байна хэмээн ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!