Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Токио хотын бүсэд энэ оны нэгдүгээр сарын 7-ноос нэг сарын хугацаатай онцгой байдал зарлаж, хожим нь 11 мужид болгон өргөтгөсөн юм.
“COVID-19” халдварын нөхцөл байдал сайжирсантай холбогдуулан өнөөдрөөс эхлэн Айчи, Гифү, Осака, Киото, Хиого, Фүкүока мужид онцгой байдлын дэглэмийг цуцаллаа.
Эдгээр муж нь хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцлах нөхцөлүүдийг хангасан тул онцгой байдлыг ийнхүү хугацаанаас нь өмнө цуцалжээ. Онцгой байдлыг цуцалсан дээрх мужуудад ажиллах цагаа багасгахыг зоогийн газар, шөнийн цэнгээний газруудаас үргэлжлүүлэн хүсэх хэдий ч 21:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөх юм байна.
Харин Токио, Чиба, Канагава, Сайтама мужийн хувьд нөхцөл байдлыг нь үргэлжлүүлэн хянах юм байна.