ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаарх /2021.03.01-ны 11:00 цаг/ ээлжит мэдээллээ хийлээ.
Монгол Улсад өнөөдрийн 09:00 цагийн байдлаар 11905 хүнд коронавируст халдварын PCR шинжилгээ хийхэд 45 тохиолдол илэрлээ. Ингээд нийт халдвар авсан хүний тоо 2952 хүрлээ хэмээн ХӨСҮТ-ийн Хавдварт өвчин судлалын тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа хэллээ.
Нийт бүртгэгдсэн 45 тохиолдлын 29 нь хяналт тусгаарлалтад байсан хүмүүс, 13 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд халдвар илэрсэн хүмүүсийн ойрын хавьтал бол гурван хүний халдварын эх голомтыг тодорхойлох ажил явагдаж байна.
Сүүлийн 24 цагт 50 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарсан байна хэмээн ХӨСҮТ-өөс мэдээллээ.