Өнөөдөр/2021.03.01/ 00:00 цагаас орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээгдэж байна. Энэхүү шийдвэрийг УОК-ын хурлаас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасныг Монгол Улсын Шадар сайд орон нутгийн удирдлагуудад мөн өдрөө онлайн хурлаар мэдэгдэж, бэлтгэл ханган иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхийг үүрэг болгосон билээ.
Хөдөлгөөнд оролцох иргэн та хувийн автомашинаар болон нийтийн тээврээр орон нутаг руу зорчихдоо ПСР-ын шинжилгээ өгсөн байх бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан буюу халдваргүй гэдгээ нотолсон байх үүрэгтэй юм. Ингэхдээ шинжилгээний хариу гарснаас хойшхи хугацаа 72 цаг өнгөрөөгүй байх ёстой. Хэрвээ ПСР-ын шинжилгээний хугацаа 72 цаг хэтэрч, дууссан бол хүлээн авагч аймаг орон нутгийн асуудал хариуцсан албаныхан иргэдээсээ түргэвчилсэн тест авч оруулах эрх нь нээлттэй байх юм