Бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоогоод байгаа үед хүнсний зохиомлол хомсдол, үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлж, төрийн бүхий л шатны байгууллага ажиллаж байна. ШӨХТГ-аас хэрвээ аж ахуйн нэгж байгууллага, худалдааны төв, худалдаачид үнэ нэмсэн асуудал байвал тус газрын 115 дугаарт хандаж тухайн байгууллагын талаар мэдэгдэхийг сануулсаар байгаа юм.
Шатахуун түгээх, борлуулах байгууллагуудтай холбоотойгоор ирсэн гомдлын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар газар дээр нь хяналт шалгалт хийлээ. Нөөц байгаа боловч “төвөөс өгсөн зааврын дагуу зөвхөн харилцагч байгууллага, МТ карттай хувь хүнд, ХХБ 3% хөнгөлттэй карттай хүнд, мөнгөн талонтой иргэнд дизель түлш олгоно” гэж зааварчилгаа өгчээ. Улсын ерөнхий байцаагчийн гаргасан албан шаардлагыг биелүүлж ажиллахыг шаардаж байгаа тухай өчигдөр ШӨХТГ-ын дарга цахим хуудсандаа мэдээлсэн байсан юм. Тэгвэл өнөөдөр шатахууны нөөц хангалттай байхад зохиомол хомсдол үүсгэсэн Магнай трейд ХХК-ийг 20,000.000 (хорин сая) төгрөгөөр торголоо гэдгээ мэдэгдсэн байна.