Японы Засгийн газар нийслэлийн бүс нутгаас бусад хэсэгт коронавирусний халдварт өвчний улмаас зарласан онц байдлын дэглэмийг цуцлах гэнэ.
Тодруулбал, баруун Осака, Киото, Хёго, төв Айчи, Гифу, баруун өмнөд Фүкүока мужид онц байдлын дэглэмийг цуцлахаар болжээ. Гуравдугаар сарын 7-ныг хүртэлх хугацаанд нэвтрүүлсэн хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцлах тухай шийдвэрийг Засгийн газрын халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх штабын хуралдааны үеэр албан ёсоор гаргаж магадгүй байна. Харин нийслэл Токио, Чиба, Сайтама, Канагава бүсүүдэд онц байдлын дэглэм хэрэгжсээр байх юм.