Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 254 иргэн эх орондоо иржээ

2021-02-25
1 min read

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хоёрдугаар сарын 25-ны 01:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор БНТУ-аас 191, Европ, Африкийн орнуудаас транзитаар 63, Иргэдэд туслах сан, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгээр 42, нийтдээ 254 иргэн эх орондоо иржээ.

Эдгээр иргэдийг учир шалтгаанаар ангилан үзвэл, жирэмсэн-12, бага насны хүүхэдтэй гэр бүл-45, эрүүл мэндийн шалтгаантай-25, өндөр настан-11, бусад шалтгаантай 161 иргэн байна.

Орчуулах »
error: Content is protected !!