Танхим, теле болон цахим сургалтын алинд нь хамрагдахаа хүүхдүүд сонгоно

2021-02-24
1 min read

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр боллоо. Хуралдаанаар аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр болсон байна.

Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулна. Гэхдээ хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь хамрагдахаа сонгох юм. Орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хичээллэхгүй байхаар тусгажээ.

Орчуулах »
error: Content is protected !!