Елизавета Данилова: Улсын өр нэмэгдсэн ч эдийн засгийн хувьд томоохон асуудал чирэхгүй

2021-02-24
1 min read

ОХУ-ын Төв банкны санхүүгийн тогтвортой байдлын газрын дарга Елизавета Данилова “Цар тахлын үеэр өнгөрсөн онд улсын өр нэлээд хэмжээгээр нэмэгдсэн нь эдийн засгийн хувьд томоохон асуудал чирэхгүй” хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэрбээр, “Санхүүгийн нөхцөл байдал харьцангуй тогтвортой байгаагаас гадна макро эдийн засгийн үүднээс бид ямар нэгэн асуудлыг олж хараагүй” гэжээ.

Тус улсын Засгийн газрын өрийн хэмжээ өнгөрсөн онд 39.9 хувиар өсөж, 18.99 их наяд рубльд хүрсэн нь дотоодын нийт бүтээгдэхүүний 17.8 хувийг эзлээд байгаа юм байна.

Өнгөрсөн 2020 онд улсын өрийн хэмжээ 5 их наяд 418.2 тэрбум рублиэр нэмэгдсэн нь дотоодын нийт бүтээгдэхүүний 18 их наяд 985.6 тэрбум рублийг эзэлжээ хэмээн Тооцооны танхимын материалд дурджээ.

Тооцооны танхимын мэдээлснээр, 2019 онд улсын өрийн хэмжээ 7.8 хувиар өсөж, 976 тэрбум рубльд хүрч байсан аж.

Орчуулах »
error: Content is protected !!