А.Амбасэлмаа: Цар тахал үргэлжилж байгаа гэдгийг санах хэрэгтэй

2021-02-24
1 min read

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаарх /2021.02.24-ны 11:00 цаг/ ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Сүүлийн 24 цаг дотор нийтдээ 26058 хүнд шинжилгээ хийснээс 32 хүнд халдвар илэрлээ. Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үлдэгдэл сорьциудаас есөн хүнээс илэрч нийт 131 тохиолдол боллоо. Үүний 59 нь анхны тохиолдлууд бол тэдгээрийн ойрын 72 хүнээс халдвар илрээд байна гэв.

Ингээд Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 1914 боллоо.

Мөн тэрбээр, Өчигдрийн байдлаар иргэд гадуур их явж золголт хийж байна, амны хаалтыг буруу зүүж байна. Хэдийгээр хатуу хөл хорио тавигдсан ч гэлээ цар тахал үргэлжилж байгаа гэдгийг санах хэрэгтэй гэдгийг анхаарууллаа.

 

Орчуулах »
error: Content is protected !!