Монгол Улсын Засгийн газраас “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих” шийдвэр гаргаснаар хүн амын төвлөрлийг харгалзан үзэж арилжааны банкуудын Улаанбаатар хот дахь салбар, тооцооны төвүүд хөл хорионы дэглэмийг 11-р сарын 12-ны өдрөөс мөрдөж эхэллээ. Орон нутаг дахь арилжааны банкны салбар, нэгж нь өөрийн харьяалах нутгийн захиргааны байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд ихэнх банкууд 09:00-14:00 цагийн хооронд хэвийн ажиллаж, үйлчилгээ үзүүлж байна.
Монгол Улсын төлбөр тооцооны систем нь банк хоорондын их дүнтэй “Банксүлжээ” (RTGS) төлбөрийн систем, бага дүнтэй “Автомат клиринг хаус” (ACH+) төлбөрийн систем болон төлбөрийн картын систем гэсэн гурван дэд системээс бүрддэг. Монголбанкны зүгээс төлбөр системийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.
Эх сурвалж:https://www.mongolbank.mn/