ОХУ-аас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн анхааралд

2021-02-23
1 min read

Монгол Улсын Онцгой комиссын даргын 2021 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн шийдвэрийн дагуу ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагт Хиагт-Алтанбулаг хилийн шалган нэвтрүүлэх боомтоор эх оронд нь нэвтрүүлэх шийдвэр гарсныг сонордуулъя.

Эх орондоо буцах иргэд хилээр нэвтрэхдээ тусгаарлах байрны 10 хоногийн төлбөр болох 500,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 15,000 төгрөг буюу нийт 515,000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /Хаан банк 5084538375/ дансанд шилжүүлэх, ингэхдээ гүйлгээний утга дээр тухайн иргэний овог, нэр, регистрийн дугаарыг тодорхой бичихийг анхаарна уу.

Түүнчлэн нийт иргэд хил нэвтрэхээс 72 цагийн өмнө авсан коронавируст цар тахлын “PCR” шинжилгээний сөрөг хариуг илтгэсэн бичиг баримтыг биедээ авч явах, холбогдох албан тушаалтнуудад мэдүүлэх шаардлага хэвээр тавигдаж буйг тооцоолж, хувийн бэлтгэлээ сайтар базаахыг зөвлөж байна. 

Эх сурвалж: ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам

Орчуулах »
error: Content is protected !!