АНУ-д коронавирусний халдварт өвчний улмаас нас барсан хүний тоо 500 мянга давжээ хэмээн Жон Хопкинсын их сургуулиас мэдээлжээ.
Хамгийн сүүлд мэдээлснээр тус улсад халдвар авсан хүний тоо 28,174,133-д хүрсэн бол нас барсан хүний тоо 500 071-д хүрчээ. АНУ-д коронавирусний халдвар авсны улмаас нас барсан тохиолдлын тоо Дэлхийн II дайнд амь үрэгдсэн хүний тооноос их юм.