АНУ, Хятадын таарамжгүй харилцааг залруулах хэрэгтэй

2021-02-22
1 min read

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргаа буруу чиг шугам баримталсан нь Америк, Хятадын харилцааг түүхэндээ байгаагүй тааруу байдалд хүргэсэн хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд бөгөөд Төрийн Зөвлөлийн гишүүн Ван И мэдэгдсэн байна.

Тэрбээр, “Сүүлийн жилүүдэд Хятад, Америкийн харилцаа хэвийн байдлаасаа ухарч, дипломат харилцаа тогтоосноосоо хойш хамгийн ноцтой бэрхшээлүүдтэй тулгарсан. Улс төрийн ашиг сонирхлоос үүдэлтэй АНУ-ын өмнөх засаг захиргааны бодлого Хятадын ирээдүйн замнал, түүнд чиглэсэн бодлогыг ноцтой гажуудуулсан нь үүний гол шалтгаан юм. Ийм чиг шугам дээр тулгуурлан АНУ Хятадад шахалт үзүүлэх, тус улсыг тогтоон барих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн нь хоёр улсын харилцаанд хэмжээлшгүй их хохирол учруулсан” хэмээн мэдэгджээ.

Мөн тэрбээр, “Иймд алдаагаа засаж залруулж, харилцаагаа зөв замд нь оруулж, Хятадыг байгаагаар нь хүлээж авах ойлголтыг бий болгохын тулд буруу ойлголтоо залруулах хэрэгтэй” гэдгийг хэлжээ.

Орчуулах »
error: Content is protected !!