Сүүлийн 24 цаг дотор ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Ховд, Орхон, Дорноговь аймаг, дүүргүүдийн салбар лабораторид нийтдээ 36903 хүнд PCR шинжилгээ хийснээс 55 хүнд халдвар илэрчээ.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ээс 24 хүнээс халдвар илэрч нийт 102 тохиолдол боллоо. Үүний 50 нь анхны халдварласан хүмүүс бол 52 нь тэдгээрийн гэр бүл ойрын хавьтлууд байна.
Ингээд Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 1852 боллоо.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 47 хүн эдгэрч эмнэлэгээс гарсан.
Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд өмнө батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан иргэдийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна.