Оксфордын АстраЗэнэка вакцины эхний татан авалт Энэтхэг улсын Мумбай хотоос Улаанбаатар хотын Чингис хаан ОУ-ын нисэх буудалд өнөө өглөө буулаа.
БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламжаар олгож буй 150 мянган тун АстраЗенeка вакциныг тус улсаас “МИАТ” ХК-ийн тусгай үүргийн онгоцоор авч ирж буй нь энэ юм.
Ингэснээр Монгол Улсад вакцинжуулалт эхлэх боломжтой боллоо.