Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ

2021-02-21
1 min read

Улсын Онцгой комисоос 2021 оны хоёрдугаар сарын 23-наас хөл хориог сулруулж, үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний салбаруудыг /2021.02.20/ танилцууллаа.

Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн аль болох ажил, амьдралын хэвийн горимд шилжихтэй холбоотой аж ахуйн нэгжүүдийн бэлтгэл ажлыг хангах, тэдгээртэй холбоотой дүрэм журмыг боловсруулж бэлэн болгоод байна.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 10 их наяд төгрөгийн бодлого шийдвэрүүд үргэлжлэн хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн явуулна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгаа. Энэ хүрээнд коронавируст халдварын түвшин тогтоох хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журам гаргасан.

Энэ дүрмийг боловсруулахад 14 чиглэлийн 86 байгууллагын төлөөллийг оролцуулан ажлын хэсэг байгуулж ажилласан.

Нэгдүгээрт УЛААН ТҮВШИН буюу дөрөвдүгээр түвшин: Энэ нь өнөөдрийн байгаа хөл хорионы түвшин гэж ойлгож болно. Энэ нь халдвар хүн амын дунд тархсан.

Хоёрдугаар зэрэглэл буюу ШАР түвшин: Халдвар голомтод тархалттай. Зөөвөрлөгдсөн, алаг цоог тархалттай. 23-ны өдрөөс эхлэн бид шар түвшин рүү орно. Ингэснээр голомттой хэсэгчилсэн газруудад хязгааралтуудыг тогтоохоос бусад тохиолдол аж ахуй, бизнес, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа хэвийн явагдана.

ШАР ТҮВШНИЙ ҮЕД ХЯЗГААРЛАГДАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА: 

-Уралдаан тэмцээн

-Аялал зугаалга /гэл бүлээс бусад/

-Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

-Цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төв

-Диско баар, шөнийн клуб

Орчуулах »
error: Content is protected !!